Бидний Тухай

"Милл Хаус" гэдэг нь "Тээрмийн байшин" гэсэн утгатай. Анх 2007 онд НИТХ Төлөөлөгч Х.Баттуулын санаачлагаар үүсгэн байгуулагдсан. Байгуулагдсан жилдээ барилгын ажлыг эхлүүлж, 2008 онд тоног төхөөрөмжийн угсралтыг хийж гүйцэтгэсэн. Монгол улсын засгийн газраас 2009 оныг "Үйлдвэржүүлэлтийг дэмжих жил" болгон зарлахад анхны үйлдвэр болон ашиглалтанд орсон билээ.

Орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бүрэн автомат компьютерийн удирдлага бүхий гурил, тэжээлийн үйлдвэрийг нийт 18 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар босгосон.

"Милл Хаус" гурил, тэжээлийн үйлдвэрийг ашиглалтад оруулснаар урьд өмнө нь импортоор авдаг байсан талхны зориулалтын гурилыг дотооддоо үйлдвэрлээд зогсохгүй СХЗҮТ-өөс тус үйлдвэрийг түшиглэн талхны гурилын шинэ БГТ (буудайн гурил талхны) стандарт Монгол улсад нэвтрүүлсэн нь бидний бахархал юм. Мөн "Милл Хаус" ХХК нь 2015 онд "Нүүдэл Жи" ХХК буюу гоймонгийн үйлдвэр, 2016 онд "Нүүдэл Тэжээл" ХХК малын тэжээлийн үйлдвэрийг 100% өөрийн хөрөнгө оруулалтаар бүтээн босгосон нь томоохон хөрөнгө оруулалт болсон юм.

Монгол улсын төр засгаас ард иргэддээ экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах, хүнсний аюулгүй байдлыг төрийн хатуу хяналтан дор явуулах, ялангуяа гурилын чанар, хангамжийн асуудал дээр ихээхэн анхаарал тавьж байна.

Манай компани нь Европын шилдэг технологийг нэвтрүүлж "АТАР" нэрийн гурилыг үйлдвэрлэснээр "Ард түмний хүнс", "Экологийн цэвэр бүтээгдэхүүн", "Ногоон шошго","Ногоон навч" зэрэг шагнал, өргөмжлөлүүдийг хүртсэн нь хэрэглэгчдийн таалалд нийцсэн бүтээгдэхүүн болсны баталгаа юм.

Өнөөдрийн "Милл Хаус" ХХК-ийн үйл ажиллагаа өргөжин тэлж, олсон ололт амжилт бүхэн маань манай мэдлэг туршлагатай, чадварлаг ажилтнуудын нөр их хөдөлмөр, хичээнгүй зүтгэл төдийгүй харилцагч, хэрэглэгч та бүхний өмнө хүлээсэн хариуцлага юм.

Бидэнтэй хамтран ажилладаг хэрэглэгч, харилцагч болон нийт тариаланч түмэндээ"Милл Хаус" компанийн хамт олны зүгээс талархаж буйгаа илэрхийлэн, эрхэлж буй ажил үйлсэд тань өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсье.




"Чадварлаг, мэргэжилтэй боловсон хүчин, орчин үеийн техник, технологид тулгуурлан өөрийн бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн хүн амын эрүүл , экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангаснаар хүнсний үйлдвэрлэлийн салбартаа манлайлагч байж, олон улсын зах зээлд өрсөлдөгч байх"